УИХ-ын Тамгын газрын үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-24 17:38:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг угтан УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрыг удирдаж байсан үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтад Л.Хангай, Л.Цог, Д.Батбаатар, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Ц.Цолмон, Л.Өлзийсайхан нар оролцов. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1999-2001 онд ажиллаж байсан Б.Энэбиш, 2012-2016 онд ажилласан Б.Болдбаатар нар гадаадад байгаа тул хүрэлцэн ирж амжсангүй. Уулзалтын үеэр ирэх 11 дүгээр сард албан ёсоор тэмдэглэх Парламентын болон Тамгын газрын 30 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажил, ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөө, зорилтын талаар мэдээлэл өглөө.  


УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар өөрсдийн удирдсан Тамгын газрын үйл ажиллагааны онцлог, хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцаж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ