“Хүүхэд бүрт цэвэр ус” төсөл Дундговь аймагт хэрэгжлээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-09-25 16:49:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Мобиком корпораци" ХХК-ийн хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийн хүрээнд зарим сургуульд ус цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Тус компани монгол орны өнцөг булан бүрт сурч боловсорч байгаа хүүхэд багачуудыг ундны цэвэр усаар хангах зорилгоор энэхүү төслийг орон даяар хэрэгжүүлж байгаа ажээ.

Төслийн хүрээнд Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Говийн ирээдүй цогцолбор сургууль, “Цэгц билиг” математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, “Мандал” сургуулийн багш ажилчид, сурагч багачуудад стандартын чанар, шаардлагад нийцсэн ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн аж.

Энэ үеэр Мокиком корпорацийн Дундговь аймаг дахь салбарын хамт олноос “Хүүхэд бүрт цэвэр ус” төсөлд өөрийн хувь нэмрээ оруулж, “Хайр түгээе” карт худалдан авсан аймгийн нийт хэрэглэгч, харилцагчдад болон төслийг дэмжиж Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгон ажилласан гэрээт борлуулагчид, агентууддаа талархал илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ