Баян-Өлгий аймгийн түүхэн фото зургуудаас

Фото
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-25 09:43:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан аймгийн Орон нутаг судлах музейгээс "Баян-Өлгий аймаг 80 жил" гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан юм.

Уг үзэсгэлэнд дэлгэсэн түүхэн зургуудыг Музейн удирдлагын зөвшөөрлөөр түүвэрлэн хүргэж байна. 

1. 1939 оны 3 дугаар сард БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан баруун хязгаарт ирэх үеэрээ Толбо, Жаргалант-Сагсай, Улаанхус сумын ард иргэдтэй уулзаж, шинэ аймаг байгуулах талаар санал солилцсон байна. 

2.1940 оны 6 дугаар сард хуралдсан Улсын VIII Их Хурлаас Ховд аймгаас салгаж, казах, урианхай нарын үндэсний аймаг байгуулахыг Улсын бага хуралд даалгажээ. Улмаар УБХ-ын Тэргүүлэгчдийн 1940 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар "Казах, урианхай нарыг Ховд аймгаас салгаж, шинээр үндэсний аймаг байгуулах тухай" 37 тоот тогтоол гаргасан байна. 1940 оны 8 дугаарсарын 19-ний өдөр аймгийн анхны Их Хурал хуралджээ. Хурлаар шинэ аймгийг "Баян-Өлгий хэмээн нэрлэхээр тогтож, төв нь Өлгийд байрлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тухайн үед одоогийн Өлгий хотын төвд Алтайханы бага сургууль, анхны хоршоо, хүн эмнэлэг, хошуу тамгын контор, өлөн гэдэсний завод зэрэг албан байгууллагууд, дөрөвхөн барилга байжээ. 

3. 1940 онд хуралдсан Улсын VIII Их хуралд төлөөлөгчөөр оролцож, улмаар Их хурлаас Улсын бага хурлын гишүүн бөгөөд тэргүүлэгчээр сонгогдсон анхны сэхээтэн эмэгтэй А.Жамила.

4. Генерал М.Зайсанов тэргүүтэй манай улсын нисгэгчид Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 10 жилийн ойн баяр дээр нисэх онгоцоор ухуулах хуудас, сонин хэвлэл тарааж, наадамчдыг онгоцонд суулган нисэлт хийж сонирхуулж байжээ.

5. Аймгийн Гүйцэтгэх захиргаа. 1956 он.

6. Аймгийн Хөгжимт драмын театрын анхны барилга. 1956 он.

7. Өлгий хот.   1960 он.

8. Тус аймагт анхны хагалгаа болох мухар олгойн хагалгааг 1956 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ж.Уатхан, Ө.Шура нар хийж байжээ. Энэ нь Баян-Өлгий аймагт хэвлийн хөндийн эрхтний өвчнийг мэс заслын аргаар эмчлэх эмчилгээний эхлэл болжээ. 

9. 1955 онд хөдөө аж ахуйн тэргүүний сайчуудын Улсын анхдугаар их хурал хуралдаж, хөдөө аж ахуйн нэгдлийн үлгэрчилсэн дүрмийг батлав. Хөдөө аж ахуйн нэгдлүүдийг удирдах боловсон хүчнээр хангах зорилгоор нам, улсын төв, орон нутгийн байгууллагуудад ажиллаж байсан шилдэг боловсон хүчнүүдийг ажлаас нь чөлөөлж, Намын дээд сургуулийн дэргэд нэгдлийн дарын 6 сурын курсэд суралцуулан 140-өөд хүнийг бэлтгэн гаргав. 1956 онд намын Төв хорооны шийдвэрээр дээрх хүмүүсийг тус тусын аймагт нэгдлийн даргаар илгээн явуулсан байна. 

10. 1956 оноос АН-2 онгоцоор Ховд-Өлгий хооронд шуудангийн үйлчилгээ үзүүлж, 1958 онд нисэх буудлын үйл ажиллагаа эхэлсэн байна. 1963 онд АН-2 онгоц Өлгийн нисэх буудалд байрлаж, Ховд-Өлгий чиглэлд зорчигч тээвэрлэж эхэлжээ. Харин Улаанбаатар-Өлгий хооронд зорчигч, шуудан тээврийн нислэг 1963 оноос ИЛ-14 онгоцоор, 1970 оноос АН-24 төрлийн онгоцоор үйлдэж эхэлсэн байна. 

11. Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 20 жилийн ойн парад. Өлгий хот. Төв стадион.


12. Хот хоорондын зорчигч тээврийн цуваа. Баян-Өлгий аймагт 1949 онд 7 авто машинтай, 7 жолооч, 2 засварчинтай "Авто өртөө" байгуулагдаж, анхны жолоочоор Паней, Хузыр, Хайдав, Сүрэн, Бөлкендик нарын хүмүүс ажиллаж байжээ. 1974 онд 17 авто машин, 3 засварчинтай Баян-Өлгий аймгийн 21 дүгээр авто бааз болон өргөжжээ. 

13. Орон нутгийн удирдлагуудын унаа. 

14. 1960 онд аймгийн хүн ам 52,4 мянгад хүрсэн байна. Ажлын чадвар бүхий хүмүүсийн 26,6 хувь нь нам, улс, олон нийтийн ба худалдаа, үйлдвэрийн газруудад, 73,2 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байжээ. Тухайн үед аймгийн 7 хүн тутмын нэг нь ямар нэгэн сургуульд суралцаж байсан бол, 36 хүн тутмаас бага, дунд боловсролтой болжээ. 

15. Баян-Өлгий аймгийнанхны ноос угаах үйлдвэр 1943 оноос үйл ажиллагаа явуулж эхэллээ. Зурагт: Ноос угаах үйлдвэрийн ажилчид бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар ачиж байгаа нь.

16. ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибеков,БНМАУ-ын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар Баян-Өлгий аймагт зочилсон нь. 


17. Ю.Цэдэнбал 1967 онд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ дагалдаж яваа хүмүүсийн хамт аймгийн Музейгээр орж, сэтгэгдлээ бичиж байгаа нь.


18. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх 1976 оны 3 дугаар сард Баян-Өлгий аймгаас Улсын Их Хурлын депутатад нэр дэвшихээр тус аймагт ирж,  Улаанхус, Цэнгэл сумаар явж сонгогчидтой уулзалт хийв. 


19. 1980 онд Баян-Өлгий аймгийн төлөөлөгчид намын XVII Их хуралд оролцож байгаа нь.


20. 1976 он. Өлгий хотод Ховд голд анхны төмөр бетон гүүрийг барьж ашиглалтад оруулжээ. 


21. Аймгийн хөгжимт драмын театрын казахын найрал хөгжмийн хамтлаг.