Мөрөн сум ус зайлуулах байгууламжтай болно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-28 12:22:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Мөрөн суманд ус зайлуулах байгууламж, Хөдөө аж ахуйн паркийг барихад Энэтхэг улсын инженерүүдийг ажиллуулж туршлагыг нэвтрүүлэх талаар ярилцаж хамтран ажиллахаар болов. Мөн Хөвсгөл аймгаас Энэтхэг улсад оюутан, төрийн албан хаагч нарыг суралцуулах саналыг Засаг дарга Л.Ганболд тавьж Элчин сайд М.П.Сингх саналыг хүлээн авлаа.


Тус аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцаа хамтын ажиллагааны “Найрсаг Хөвсгөл” дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж 5 зорилтын 30 арга хэмжээг тусган нийт 9 улсын 16 хот мужтай хамтран хэрэгжүүлж байна. Цаашид Энэтхэг улстай хамтын ажиллагааг өрнүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

 


Холбоотой мэдээ