Дугуйн тамирчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-25 10:50:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дугуйн холбоо /МДХ/-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит засмал замын дугуйн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол наадам цогцолборын зам дээр өнөөдөр эхэллээ.


Энэ удаагийн УАШТ-д 20 байгууллагын 150 гаруй тамирчид 12 насны ангиллаар өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Хөдөө орон нутгаас 8 аймгийн баг тамирчид хурдаа сорихоор иржээ. Тухайлбал, Увс, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Булган, Төв, Эрдэнэт, Дархан хотуудаас ирсэн бөгөөд Увс, Хэнтий, Булган аймгийн баг тамирчид анх удаагаа УАШТ-д ур чавдараа сорин оролцох гэж байна.



Уралдаан энэ сарын 25-27-нд үргэлжилнэ.

Холбоотой мэдээ