Эмрах Устаөмэрийг “Прокурорын албаны төлөө” тэмдгээр шагнав

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-09-25 14:34:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэрийг Прокурорын байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Прокурорын албаны төлөө” тэмдгээр шагнажээ.


Мөн Хөвсгөл, Дархан-Уул аймгийн соёл уламжлал, хөдөө аж ахуй, боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Хөвсгөл аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг” медаль, Дархан-Уул аймгийн “Найрамдлын Дархан” тэмдгээр шагнасан байна.


ТИКА нь Монголд анх 1994 онд Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж, хамгаалах /MOTAP/ төслөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар 2004 онд Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын Хөтөлбөр Зохицуулалтын Төлөөлөгчийн Газар Байгуулах Тухай БНТУ-ын Засгйин газар, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр байгуулсан байна.  


Сүүлийн жилүүдэд ТИКА-ийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн цар хүрээ, төсөв эрчимтэй өсөж байгаа бөгөөд энэ нь хоёр улсын найрамдалд харилцааны хөгжлийг харуулж байна. ТИКА-гийн буцалтгүй тусламжаар 2004-2020 онд Монгол Улсын, соёл, боловсрол, эрүүл мэнд, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуучлалын салбарт 718 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд 48 сая ам доллар зарцуулсан байна.


ТИКА товч танилцуулга:


БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны харьяа Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг  /ТИКА/-ийг Зөвлөлт Холбоот Улсын задарсны дараа Төв  Ази, Кавказ, Хар тэнгис, Балканы бүс нутагт шинээр тусгаар тогтносон орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1992 онд байгуулсан.  Уг байгууллага Түрэг хэлтэй улс орнууд, хөрш орнууд болон хөгжиж буй орнуудтай эдийн засаг, худалдаа, техник, нийгэм, соёл боловсролын салбарт хамтран ажиллах, мөн тухайн орнуудын хөгжилд хувь нэмэр оруулахуйц төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой.

Холбоотой мэдээ