Ховд сум шинэ Нутгийн удирдлагын ордонтой боллоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-26 22:47:29

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ховд суманд Нутгийн удирдлагын ордны шинэ барилга ашиглалтад орж, нээлтээ хийв. 

Ажлын 16 өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө бүхий 800 гаруй мкв талбайтай, 20 машины зогсоолтой тус барилгын ажлыг “Вива зоне” ХХК-ийн хамт олон улсын төсвийн нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн аж.  

Ховд сумынхан 1958 оноос хойш зочид буудлын зориулалттай, хуучин барилгад төрийн үйлчилгээ үзүүлж байсан. Ийнхүү шинэ барилга ашиглалтад орсноор төрийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжрах, хөдөө орон нутгийн иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй авах боломж бүрдсэнээрээ онцлогтой. 

Холбоотой мэдээ