Монгол Улсын Шадар сайд Сүхбаатар аймагт ажиллана

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-09-25 16:52:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Сүхбаатар аймагт энэ сарын 27-нд буюу ирэх ням гарагт ажиллана.

Шадар сайдын ажлын багийн бүрэлдэхүүнд ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон ХНХЯ, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга, ОБЕГ-ын орлогч дарга, УОК-ын нарийн бичгийн дарга тэргүүтэй албаны хүмүүс багтан ажиллах юм. Ажлын багийнхан төсвийн байгууллагууд болон сайд нар өөрсдийн харьяа байгууллагуудад ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцана.

Мөн аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй Жаахан шарга театрт уулзалт хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийг чиглэл чиглэлээр танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсох аж. 

Холбоотой мэдээ