Гэмт хэргийн улмаас долоон хүүхэд амь насаа алджээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-09-26 22:26:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2020 оны эхний найман сарын байдлаар тус аймгийн хэмжээнд 21 хүүхэд гэмт хэрэгт өртөж, эдгээрийн долоо нь амь насаа алджээ. Нас баралтын шалтгааны хувьд хурдан мориноос унаж, ахуйн болон зам тээврийн осол байна. Харин энэ онд хүүхэд үйлдсэн гэмт хэрэг бүртгэгдээгүй гэдгийг амгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Харин өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 36 хүүхэд гэмт хэрэгт өртөн хохирчээ. Хүүхэд холбогдох гэмт  хэргийн дийлэнх хувийг зам тээврийн болон ахуйн осол эзэлж байна. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирох тохиолдол элбэг байдаг ч энэ нь албан ёсоор хүүхдэд хамаарах гэмт хэрэгт бүртгэгддэггүй юм байна. 2020 оны эхний 08 сарын байдлаар аймгийн хэмжээнд 168 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгджээ.

 

Холбоотой мэдээ