ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-09-25 19:03:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, Францын Засгийн газрын Иргэний хамгаалалтын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд байгуулсан ОБЕГ болон Францын “Дэсотел САС” компани, “Хэли-Юнион” групп хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар санал солилцов.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл” хэрэгжихэд Монгол Улсыг хариуцсан иргэний хамгаалалтын хамтын ажиллагааны мэргэжилтэн асан, дэд хурандаа Фрэдэрик Ломм үнэтэй хувь нэмэр оруулсныг дурьдаад цаашид ч үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Түүнчлэн 2017 онд Онцгой байдлын албаны 1 алба хаагчийг Францын Гал сөнөөгч, аврагч нарын дээд сургуульд жилийн хугацаатай сургахаар ярилцаж байсан ч сургах нөхцөл бүрдээгүй учир Онцгой байдлын байгууллагын алба хаагчийг сургах боломжийг дахин судлан үзэхийг хүслээ.

Холбоотой мэдээ