Монгол, Туркийн Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-09-25 19:43:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт өнөөдөр цахимаар болов.


Гадаад харилцааны яамдын 5 дугаар Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, туркийн талаас БНТУ-ын Гадаад хэргийн яамны Хоёр талын бодлогын газрын ерөнхий захирал Элчин сайд Юнет Жан Тежел нар даргалав.


Уулзалтаар Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, бүс нутаг, олон улсын харилцааны асуудал, цар тахлын тархалтыг бууруулах талаар мэдээлэл солилцов. Түүнчлэн, хоёр улсын харилцааг өргөжүүлэх хүрээнд цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг онцгой анхаарч, худалдааг нэмэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэг, эрчим хүчний салбарт харилцааг идэвхжүүлэхээр санал нэгдэв.


Хоёр талын харилцааны чухал механизм болох Эдийн засаг, худалдааны Засгийн газрын хамтарсан хорооны хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах боломжийг судлахаар тохиров.

Холбоотой мэдээ