МҮОХ-ны ерөнхийлөгч Н. Түвшинбаяр Хөвсгөл аймагт ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-26 21:58:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг хүлээн авч уулзлаа. 

МҮОХ-ны ерөнхийлөгч Н. Түвшинбаяр Хөвсгөл аймагт ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдсонд  талархалтай байна. Хөвсгөл аймаг тамирчдаа дэмжин ажиллахын зэрэгцээ шагнаж урамшуулсаар ирсэн. Цаашид ч дэмжин ажиллана. Гурван аваргын өлгий хоймор нутгаас олон шилдэг тамирчид төрнө гэдэгт итгэлтэй байна гэдгийг хэлж байлаа. 



Тэрбээр Мөрөн сумын Аваргууд, Сод-Эрдэм, Эрдмийн далай сургуулийн Олимпийн танхимын үйл ажиллагаатай танилцаж 
 Олимпизм ба биеийн тамир, спорт” сэдэвт спортын удирдах ажилтны сургалтад оролцлоо.


Холбоотой мэдээ