“Улаанбаатар фестиваль оркестр 2020” сонгодог урлагийн тоглолт болно

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-09-26 13:52:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны 9 дүгээр сарын 27-нд Хүн театрт болно.


"Улаанбаатар фестиваль оркестр" нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэй сонгодог урлагийн мэргэжлийн хөгжимчид сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр хамтран нэгдэж буй фестиваль найрал хөгжим юм.


Тус найрал хөгжим нь БНХАУ-ын Кумин хотын олон улсын филармонийн гоцлол хөгжимчин Т.Хуяг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлагийн их сургуулийн багш удирдаач Б.Лхагвасүрэн, УДБЭТ-ын гоцлол хөгжимчин, концертмейстр МУУГЗ Д.Азбилэг нараар ахлуулсан Монгол Улсын Консерватори болон олон улсын симфони оркестрт ажиллаж буй хөгжимчид, гадаадын их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутан залуучуудаас бүрдсэн 60 хүний бүрэлдэхүүнтэй "Улаанбаатар фестиваль оркестр 2020"-д оролцож байна.


"Festival Orchestra" /баярын найрал хөгжим/-г дэлхийн олон улсад туршлага солилцох сонгодог хөгжмийн хөгжлийг хил хязгааргүй тэлэх, бүх нийтэд сонгодог урлагийн боловсрол олгох зорилгоор орон орны шилдэг хөгжимчдөөс бүрдүүлэн жил бүр тогтмол зохион байгуулдаг.

Холбоотой мэдээ