Коронавируст халдвартай тэмцэх багийг чадавхжуулах сургалт эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-09-26 16:12:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвартай тэмцэх удирдлагын тогтолцоо болон шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт Увс аймагт эхэллээ.

Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Эрүүл Мэндийн Яам, ОБЕГ, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд зохион байгуулж байна.


Аймгийн онцгой комисс, шуурхай штаб, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх багийн гишүүдийг чадавхжуулах онол, дадлага хосолсон сургалт энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ