Цементийн үйлдвэрийн барилгын ажил 60 хувьтай

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-28 11:11:21

Ховд/МОНЦАМЭ/. Жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх замаар баруун бүсийн аймгуудын хэрэглээг бүрэн хангах “Ховд эко цементийн үйлдвэр”-ийн барилгын ажил 60 хувьтай үргэлжилж байна.

Тус томоохон бүтээн байгуулалтын 32 бүрэлдэхүүн барилгын ажлыг гүйцэтгэж буй 10 компанид 460 гаруй хүн ажиллаж байна.

Ховд аймаг цементний үйлдвэртэй болсноор орон сууцны үнэ 30-40 хувь буурч, 870 мянга болж, иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрах, томоохон барилга бүтээн байгуулалт эрчимтэй өрнөх нөхцөл бүрдэх юм.

“Ховд эко цементийн үйлдвэр”, “Үйлдвэр технологийн парк” ашиглалтад орсноор баруун бүсэд 2000 ажлын байр бий болох тооцоолол бий. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын баг тус барилгын ажлын явцтай танилцав.

Холбоотой мэдээ