Өдөртөө 9-11 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-09-28 07:00:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.


Цаг уур орчны шинжилгээний газраас есдүгээр сарын 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


2020 оны  есдүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говь болон зүүн  аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

 

Салхи: Баруун аймгуудын  нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур:  Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 8-13 хэм хүйтэн,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  5-10 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ