Баянцогт сум төвлөрсөн халаалтад холбогдлоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-09-28 09:17:27


Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянцогт суманд дулаан үйлдвэрлэлийн төв нээлтээ хийлээ. 

Нээлтэд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батжаргал, ИТХ-ын тэргүүлэгч Ц.Жамбалсүрэн болон сумын удирдлагууд, иргэд оролцлоо. 


Дулаан үйлдвэрлэлийн төвийг “Хит повер ресурс” ХХК төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр нийт 785.0 сая төгрөгөөр засварлаж, дулааны 1380 метр хос шугам, цэвэр усны 1380 метр хоолой тавьсан бөгөөд хүчин чадал нь 67000м3 талбайг халаах юм. Дулааны төвийн ажилчдад ажиллах таатай орчин бүрдүүлж усанд орох душ, амралтын өрөө, хурлын заал, агуулах зэргийг тохижуулж өгчээ. Баянцогт сум төвлөрсөн халаалтад холбогдсоноор аймгийн хэмжээнд нийт 24 сум хоёр баг төвлөрсөн халаалттай болж иргэд орон нутагтаа ая тухтай амьдрах, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих боломж бүрдэж байгаа хэмээн албаныхан онцоллоо. 


Ийнхүү сумын хэмжээнд байгууллагуудын халаалтыг энэ сарын 15-ны өдрөөс өгч эхэлсэн бөгөөд халаалт хэвийн, үйл ажиллагаа жигдэрсэн үзүүлэлттэй байгаа аж. 

Холбоотой мэдээ