Монгол Улсын Ерөнхий сайд тагнуулын ерөнхий газрын ажилтай танилцлаа

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-09-28 10:31:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Тагнуулын ерөнхий газарт ажиллаж, тагнуулын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.

Тагнуулын байгууллага үйл ажиллагаандаа үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон ажиллах ёстойг тодотголоо. Түүнчлэн улс орны хэмжээнд цахим шилжилт хийж буй энэ үед холбогдох хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах, нийт бие бүрэлдэхүүн албаны сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, улс төрөөс ангид, ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг үүрэг болгов.

 

Холбоотой мэдээ