Шадар сайдын ажлын багийн бүрэлдэхүүн иргэдтэй уулзлаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-09-28 11:21:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар ажлын багийн бүрэлдэхүүний хамтаар Сүхбаатар аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлууд, бодлого үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.

Мөн зарим нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн. Тухайлбал Аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгааны тоног төхөөрөмжийг шийдэж өгөхөөр болсон юм. Мөн Баруун-Урт- Бичигт- Хөөтийг холбосон төмөр замын ажил, "Нутгийн зам" хөтөлбөрийн хүрээнд Баруун-Урт- Дарьганга сумын чиглэлд тавих 60 км,  Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын чиглэлийн хатуу хучилттай замын ажлын талаар тодорхой мэдээлэл өгч, 2022 онд гэхэд дээрх замуудыг тавьж дуусгана гэдгийг хэллээ.


Шадар сайдын ажлын багийн бүрэлдэхүүнд ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал болон ХНХЯ-ны газар, хэлтсийн дарга, ОБЕГ-ын орлогч дарга, УОК-ын нарийн бичгийн дарга тэргүүтэй албаны хүмүүс багтсан. Тэд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр өөр өөрсдийн салбарын ажил, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. 

Холбоотой мэдээ