“Хийморь” олон улсын морьт харвааны шилдгүүдийг онлайнаар тодруулна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-28 11:24:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хийморь” олон улсын морьт харвааны наадмын хүрээнд Жаргалантын ам, Чингисийн хүрээ цогцолборт бямба гараг /09.26/-т монгол харваачид 3 төрлөөр цэц мэргэнээ сорилоо.


Энэхүү морьт харвааны тэмцээнээс шилдгээр шалгарсан 9 тамирчин олон улсын морьт харвааны наадамд онлайнаар оролцоно гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газар/НАЖГ/-аас мэдээлэв.



“Хийморь” олон улсын морьт харвааны наадмыг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.



Ташрамд дуулгахад, Монголын морин сур харвааны холбооноос “Хийморь” олон улсын морьт харвааны наадмыг 2019 онд анх удаа зохион байгуулж гадаадын 18 улсын 42 тамирчин оролцож байсан юм.







Холбоотой мэдээ