“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт болов

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-09-28 14:06:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар энэ сарын 25-нд гадаадын иргэн харьяатын газарт сургалт зохион байгуулав.

Тус газарт долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” сургалт зохион байгуулдаг уламжлалтай юм байна.


Энэ удаагийн мэдээллийн цагаар нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Х.Соёлцэцэгийг урьж, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.

 

Холбоотой мэдээ