Коронавируст халдвартай 8 хүн эмчлүүлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-09-28 14:30:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувиллын ажиглалтад шилжиж буйг ЭМЯ мэдээлэв.

Эдгэрсэн 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй хүн өнөөдөр ХӨСҮТ-өөс гарчээ.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний 313 тохиолдол бүртгэгдсэнээс 305 нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад байгаа бол 291 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.


ХӨСҮТ-д коронавирусний улмаас найман хүн эмчлүүлж байна. Тэдний зургаагийн биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 655 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Сүүлийн гурав хоногт нийт 1 626 хүнд шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарчээ.

Холбоотой мэдээ