Нийслэлд нэг сая мод тарьж ургуулна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-28 16:13:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төв байгуулж, иргэдэд зориулсан Экологийн боловсрол төв, Байгаль хамгаалагчдын музейг нээлээ.

Мод үржүүлгийн баазыг түшиглэн байгуулсан Экологийн боловсрол олгох төвд Баянгол дүүргийн 50 гаруй иргэнд мод үрсэлгээ, арчлалт, хамгааллын сургалт зохион байгуулав. Үрсэлгээний төвөөс жил бүр дунджаар 40 мянга орчим тарьц, суулгац ургуулан, хотод нэг сая мод ургуулахыг зорьж байна. Мөн ЕБС суралцагчдад зориулан танхимын бус сургалт явуулах, биологийн олон янз байдлыг хамгаалан, танин мэдэх, байгаль хамгаалагчдын ажлыг сурталчлах музейг байгуулсан юм.

Төслийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран хэрэгжүүлж байгаа. Тарьц суулгацын хангалттай нөөц бүрдүүлэн, төгсөгчдийг оролцуулж, гэр хорооллын айл өрхөд тарааж, мод суулгаснаар хөрсний бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах ач холбогдолтой.

Холбоотой мэдээ