"Тээвэр дархан", "Баянгол зочид буудал" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-28 15:49:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 28-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 ХК-ийн 67.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий  353.818 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Тээвэр дархан" (TEE+14.98%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG+13.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" (BAN-12.13%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU-7.87%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.62 хувиар буурч 17459.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,596,455,080,675.85 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ