“Нийслэлийн гамшгийн эрсдэлийн атлас” ном гарлаа

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-09-30 17:04:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран “Нийслэлийн гамшгийн эрсдэлийн атлас” номыг эрхлэн гаргажээ.

Тус номд нийслэлийн гамшгийн мэдээллийн судалгаа, орон нутгийн байгаль орчин, цаг уурын холбогдолтой өгөгдлүүд, гамшгийн эрсдэл бүхий дүүрэг, хороодын нутаг дэвсгэрийн нөхцөл байдал зэрэг мэдээллийг багтаасан байна.

  Номыг эмхэтгэн боловсруулах, эрхлэн гаргах ажлын багийг НОБГ-ын даргын тушаалаар байгуулсан бөгөөд тус номыг гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээх, сургалт сурталчилгаа зохион байгуулахад ашиглана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ