876 нэр дэвшигч үнэмлэхээ гардан авлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-01 08:14:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 876 нэр дэвшигч аймаг, сумын ИТХ-д өрсөлдөхөөр үнэмлэхээ гардан авлаа. 


Үүнээс аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 112 нэр дэвшигч бүртгүүлснээс 21,7 хувь буюу 20 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Эдгээрийг нам эвслээр нь ангилвал Монгол ардын намаас 41, Ардчилсан намаас 41, Монгол ардын хувьсгалт намаас 11, бие даагч 19 нэр дэвшигч ийнхүү үнэмлэхээ албан ёсоор гардан авсан юм. Харин сумын ИТХ-д Монгол ардын намаас 364, Ардчилсан намаас 364, Монгол ардын хувьсгалт намаас 35, бие даагч 1 нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Сумын ИТХ-ын 764 нэр дэвшигчээс 558 нь эрэгтэй 206 нь эмэгтэй байгаа тухай тус аймгийн Сонгуулийн хорооноос танилцууллаа.

Ийнхүү нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх боломж бүрдээд байна. Нэр дэвшигчид ирэх аравдугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчдод танилцуулан сурталчилгаа хийх юм.

 


Холбоотой мэдээ