Ө.Сувдаа “Шилдэг удирдагч” шагналын эзэн боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-01 08:25:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа “Шилдэг удирдагч” шагналын эзэн болжээ.

Монголын нутгийн удирдлагын холбоо Шилдэг удирдагчнараа шалгаруулж, өргөмжлөл, шилдэг удирдагч одон, энгэрийн тэмдгийн хамт гардуулан өгчээ. Энэхүү шагналын эзэд нь МНУХ-ны Удирдах Зөвлөлийн тогтоолоор нутгийн өөрийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажилласан удирдлагуудыг шалгаруулан олгодог байна. Энэ удаагийн хүндэт шагналыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Булган аймгийн Гурванбулаг сумын ИТХ-ын дарга Б.Дэлгэр нар хүртжээ.

Энэхүү шагналыг 2007 оноос олгож эхэлсэн бөгөөд гурван жил тутамд нэг удаа олгодог үнэ цэнтэй шагнал юм. МНУХ-ны дээд шагнал болох энэхүү хүндэт шагналаар Монгол Улсын хэмжээнд нийт 40 хүн шагнуулсан байдаг аж. Уг шагналыг МНУХ-ны Удирдах Зөвлөлийн болон орон нутгийн саналыг үндэслэн шалгаруулан олгодог байна. 

Холбоотой мэдээ