Монголын үндэсний бөхийн холбооноос уриалга гаргав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-01 10:48:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос өнөөдөр тус холбоонд 2002 оноос үүссэн маргаантай асуудлуудаа 10 дугаар сард болох “Их Эе” хурлаараа эцэслэн шийдвэрлэхийг уриаллаа.


Үндэсний бөхөө дээдлэгч ард түмэн болон бөхчүүд олон жил ужгирсан уг маргааныг эцэслэх, монгол бөхөө цэвэр ариун, ёс жудагтай байлгаж хойч үедээ өвлүүлэх, түмэн олондоо эергээр таниулан сурталчлах  ажлыг нэн даруй хэрэгжүүлэхийг хүсэж, хүлээж байгаа юм.


Мөн Төрийн зохих байгууллагуудаас “Их Эе” хурлыг яаралтай хийж Монголын өв соёлын нэг хэсэг болох монгол бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах эх суурийг бэлтгэн өгөхийг МҮБХ-нд шаардан, даалгаж байгаа.


Иймд Их Эе хурлыг товлох Цэцдийн Зөвлөлийн гишүүдийг /2017 оны Ээлжит бус Их Эе хурлаас сонгогдсон 46 гишүүн мөн одоо ажиллаж байгаа 21 аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн, удирдлагууд/ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж уриалга гаргасан байна.







Холбоотой мэдээ