Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-10-01 10:53:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор орон даяар өнөөдрөөс эхлүүллээ.

 

Манай улс ДЭМБ-аас хандивласан Бразил улсад үйлдвэрлэсэн томуугийн эсрэг 300 мянган хүн тун вакциныг 9 дүгээр сарын 30-нд хүлээн авчээ. Өмнө нь есдүгээр сарын 28-нд Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын Green Cross үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг эхний ээлжийн вакциныг хүлээн авч байв.


Томуугийн эсрэг вакциныг хэн, хаана хийлгэх вэ?

        Улаанбаатар хотод: 

- 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт 

- 6 сартайгаас 9 нас хүртэлх цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад

        Аймгийн төвд:

- 2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт 

- 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад

Дархлаажуулалт хийх хугацаа: 2020 оны 10-р сарын 1-10-ны өдөр

Вакциныг хийхээс өмнө эцэг эх, асран хамгаалагч нарт урьдчилан мэдээлэл өгч, зөвшөөрөл авсны дараа хүүхдэд хийнэ.

Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?

- Эмчийн үзлэгт орох 

- Сайтар унтаж амрах

- Дулаан хувцаслах

 -Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ? 

- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх 

- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх

 - Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Вакцины эсрэг заалт:

- Вакцинд хэт мэдрэг хүн 

- Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн 

- Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн 

-Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед

- Дархлал дутмагшилтай хүн 

- Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн

 -Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн


Холбоотой мэдээ