Японд оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн визийн мэдүүлгийг авч эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-01 11:23:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсад оршин суух зөвшөөрөлтэй монгол иргэдийн визийн мэдүүлгийг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам өнөөдрөөс эхлэн хүлээн авч эхэлжээ.


Япон улсын Засгийн газар хилийн зорчих хөдөлгөөнөө шат дараатай нээх ажлыг эхлүүлсэн байна. Тиймээс Гадаад харилцааны яам Япон Улсад оршин суух зөвшөөрөл нь гарсан боловч визээ авах боломжгүй байсан монгол иргэдийн хүсэлтийн дагуу Японы талтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний дүнд визийн мэдүүлгийг авч эхэлсэн байна.


Эдгээр иргэдийн дотор оюутан, хөдөлмөр эрхлэх урт хугацааны оршин суух зөвшөөрөл нь гарсан иргэд багтаж байгаа аж. Визийн мэдүүлэгтэй холбоотой мэдээллийг https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/20201001visa.html холбоосоор авах боломжтой аж.

Холбоотой мэдээ