"Бяцхан үрс” хүүхэд харах үйлчилгээний газрыг хаав

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-16 00:18:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэнээс гаргасан гомдлын дагуу нийслэлийн Баянгол дүүрэгт байдаг “Бяцхан үрс” хүүхэд харах үйлчилгээнд НМХЕГ-аас хяналт шалгалт хийжээ.


Шалгалтаар эрх бүхий газраас зөвшөөрөл авахгүйгээр, эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд бага насны хүүхдүүдийг харж байсныг илрүүлсэн байна.  


Иймээс энэ дүүргийн Прокурорын газрын 18 дугаартай тогтоолоор “Бяцхан үрс” хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагааг зогсоож,  зөрчлийн хэрэг үүсгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.



Холбоотой мэдээ