Хэнтий аймгийн ясли, Хэрлэн нэгдүгээр цэцэрлэгийг засварлаж, өргөтгөл хийнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-10-14 12:57:40

Хэнтий /МОНЦАМЭХэнтий аймгийн түүхэн дурсгалт барилга болох ясли, Хэрлэн нэгдүгээр цэцэрлэгтэй холбоотой засвар үйлчилгээ, өргөтгөлийн зураг төсвийг гаргаж, 2022 онд гүйцэтгэхээр боллоо.


Тус аймагт Ерөнхий сайдыг ажиллах үеэр уг байгууллагын төлөөллүүд барилгын засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгааг уламжилсан юм. Тиймээс холбогдох албаныхан газар дээр нь очиж танилцаж, цэцэрлэг, яслийн эрхлэгч, ажилчидтай уулзлаа.

 

Тодруулбал, Хэнтий аймгийн 18-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Чингис хотын захирагч Б.Энх-Эрдэнэ нарын албаны төлөөллүүд барилгын нөхцөл байдалтай биечлэн танилцаж ийнхүү шийдвэрлэжээ.






 ирэх онд 

 

Холбоотой мэдээ