Дугуй шатааж ойр орчныг бохирдуулж байсан иргэнд торгууль хүлээлгэв

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-16 00:10:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд нийтийн эзэмшлийн зам талбайд дугуй шатааж байгаа талаар иргэнээс ирсэн гомдлын дагуу НМХЕГ-аас шалгалт хийжээ.

Шалгалтаар иргэн Б.Г нь агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд дугуй шатааж, ойр орчныг бохирдуулж байсан нь тогтоогдсон байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ноогдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтанд хэргийг шилжүүлжээ.

Мөн зөрчил гаргасан иргэнд албан даалгавар хүргүүлж биелэлтэд нь НМХЕГ-аас хяналт тавьж байна. 

Холбоотой мэдээ