Дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-15 09:06:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр учир тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг.  


Тиймээс пүрэв гарагийн энэ өдөр 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ