Хууль цааз гаргах, батлах, хэрэглэхэд сайн хэмээжээ

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2020-10-16 06:39:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 10 дугаар сарын 16. Сугар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын битүүн. Баасан гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр.


 

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   

Суудал: Ус

 

Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн.

 

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ