Сонгуулийн хэсгийн хорооноос тайлбар хийлээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-10-15 20:23:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн ирц 19.00 цагийн байдлаар Дундговь аймагт 54,6 хувьтай байна. Нийт 30 281 сонгогч саналаа өгөхөөс 16 540 сонгогч санал өгсөн байна.
15 сумын 68 хэсгийн хорооны сонгуулийн санал авах байрны хамгаалалт, эргүүл, жижүүрт цагдаагийн газрын 104 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Сонгуулийн үеэр тавдугаар тойрог, Сайнцагаан сумын Аривжих багт санал өгсөн сонгогч "Н" саналын хуудсаа уншуулах үед нэр дэвшигчийн өмнөх дугуйг будсан саналын хуудас давхар гарч ирсэн тухай мэдээлэл иргэдийн дунд тарж, нийгэмд нэлээн бухимдал үүссэн ба хэсгийн хорооноос тайлбар хийсэн. Тус тайлбарт сонгогч "Н" саналын хуудсаа уншуулах үед өмнө нь санал өгсөн сонгогч "У"-ийн саналын хуудас гацсан байснаа сонгогч "Н"-ийн саналын хуудастай давхар гарч ирсэн тул ажиглагч нарыг байлцуулан уг саналын хуудсыг битүүмжилж, сонгогч "У"-г дуудаж дахин санал өгүүлсэн" гэлээ. 

Холбоотой мэдээ