Худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн хэмээжээ

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2020-10-18 08:56:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 10 дугаар сарын 18. Адъяа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 2. Ням гараг. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр.

 

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага:Төрөхүй 

Суудал: Мод

 

Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ