Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-10-20 10:45:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс, ОБГ, УЦУОШТ-өөс нийт нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байгаа ба Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэг ажиллахгүй байхаар зохицуулалт хийжээ.

Өнөөдрийн өглөөний найман цагийн байдлаар тус аймгийн Сайхан-Овоо, Эрдэндалай, Хулд, Өлзийт, Гурвансайхан сумын нутгаар салхи 16-18 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумын нутгаар цас орж шууран, Хулд, Өлзийт, Гурвансайхан сумын нутагт шороон шуурга шуурч байгаа аж.

Сайнцагаан сумын төвд найман цагийн орчимд маш их түйрэнтэй харанхуй байсан. Өнөөдөр нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэх тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагуудаас дахин дахин анхааруулж байна. 

Холбоотой мэдээ