Олон улсын спортын эрдэм шинжилгээний онлайн хурал болж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-20 15:54:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Бээжин хотын спортын их сургуулиас "Нэг бүс-Нэг зам" хөтөлбөрийн хүрээнд ирэх сарын 19-22-ны өдрүүдэд олон улсын спортын эрдэм шинжилгээний хурлыг онлайнаар зохион байгуулж байна.


Үндсэн 5 сэдвээр хэлэлцүүлэг болж байгаа юм. Үүнд:


- Биеийн тамирын боловсрол ба спортын хөгжлийн талаарх олон улсын туршлага

- Хиймэл оюуны ухаан ба Биеийн тамир, спортын боловсролын хөгжил

- Биеийн тамирын боловсрол ба спортын хөгжлийн орчин үеийн чиг хандлага

- Спорт ба боловсролын интеграц,  авьяасыг хөгжүүлэх

- Спортын тэмцээн- Боловсролын үнэ цэнэ


Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын эрдэмтэн судлаач, оюутан залуус энэхүү хуралд идэвхтэй оролцох боломжтой юм байна.

Холбоотой мэдээ