Анагаахын оюутнуудын сургалтын төлбөрийг орон нутгаас даажээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-10-21 14:05:44

Дорноговь /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн эм найруулагчийн ангид шинээр элсэн суралцаж байгаа зарим оюутны сургалтын төлбөрийг орон нутгаас бүрэн даажээ.

Хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай байгаа мэргэжлүүдээр хүний нөөцийг бэлтгэж, шинэ залуу боловсон хүчнийг орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор сувилахуй, эм найруулагчийн ангид үргэлжлүүлэн сурч буй таван оюутан, 1,5 жилийн эм найруулагчийн ангийн хоёр оюутны сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн АШУҮИС-ийн Дорноговь  аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн дотуур байрны засвар, гадна фасадын ажлыг шинэчлэн засварлахад орон нутгийн төсвөөс 360 сая төгрөгийн хөрөнгө оруулсан аж.

Холбоотой мэдээ