Хүчтэй цасан шуурганаар айлын гэр нуржээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-10-21 15:07:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан 1 дүгээр багийн “Давааны ам” гэдэг газар өчигдөр /2020.10.20/ 08:00 цагийн үед хүчтэй цасан шуурга шуурсны /18-19 м/с/ улмаас малчин Т-ын 5 ханатай гэр нуржээ.

Тухайн газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс зүүн зүгт 24 км-т бөгөөд гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:54 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгүүлсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн алба хаагч очиж нөхцөл байдалтай нь танилцжээ.

Өчигдрөөс эхэлсэн цасан шуурга өнөөдөр ч ихэнх нутгуудад үргэлжилж байгаа бөгөөд 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг УЦУОША-наас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ