Нэгдсэн эмнэлгийн угаалгын байрны барилгыг 12 дугаар сард ашиглалтад оруулна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-10-21 20:20:32

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн угаалгын байрны барилгын ажлыг гэрээний дагуу энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

10 дугаар сарын 08-ны байдлаар суурь цутгалтын ажлыг хийсэн байгаа бөгөөд энэ сардаа багтаан хана, хамар хана, цонх, дээвэр, хучилт, гадна дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны ажлыг хийж барилгын дотор халаалт, дулаанаа авсны дараа дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Уг барилгын ажлын гүйцэтгэгчээр "Өгөөмөр бурхант" ХХК шалгаран ажиллаж байгаа аж.

  

Холбоотой мэдээ