Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг зарлав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-21 20:33:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл  аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 7 дахь удаагийн бүрэн эрхийн отгон хурал өнөөдөр болж 2020 оны аймаг, сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн үр дүнд бий болох ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг зарлалаа.

Хуралдаанаар  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 4 -ний өдрийн 10 цагт Мөрөн сумын төвд хуралдуулах тогтоолыг гаргав. Анхны хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай,  аймгийн ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай,  аймгийн ИТХ-ын даргыг сонгож батлах тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийн сонгож батлах тухай,  аймгийн ИТХ-ын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай,  хороодын ажиллах журам батлах тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж батлах ажээ.

 

Холбоотой мэдээ