Шуурганы үеэр дөрвөн гэр нуржээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-10-22 12:34:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс багийн “Сайрмаг” гэдэг газар энэ сарын 20-ны өдрийн 03:00 цагийн орчим 18-20 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурчээ. Шуурганы улмаас малчин О-ын 5 ханатай гэр, малчин М-ын 4 ханатай гэр, малчин М-ын 4 ханатай гэр, малчин Л-ийн 4 ханатай гэр тус тус нурж, эвдэрсэн байна.

Тухайн газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т байдаг бөгөөд гэрүүд нурсан тухай мэдээллийг өчигдөр /2020.10.21/ 12:28 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгүүлжээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гаран тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан талаар Жинст сумын ЗТДГ-ын дарга мэдээлэв.

Холбоотой мэдээ