Залуу зураач Н.Мустафа дүрслэх урлагийн улсын уралдаанд тэргүүн байрт шалгарав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-22 13:29:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Нарбекийн Мустафа дүрслэх урлаг, дизайны улсын уралдаанд сонирхогчийн бүтээлийн төрлөөр тэргүүн байрын шагнал хүртжээ.

Тус уралдааныг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дэд профессор Ядамсүрэнгийн Оюунчимэгийн мэндэлсний 70 насны ойд зориулан зохион байгуулсан аж.

Н.Мустафагийн хувьд тус уралдаанд "Бүргэдчин" зургаараа оролцсон байна. 

Холбоотой мэдээ