ГССҮТ, ХСҮТ-ийн эмч нар эрхтэн хадгалах мэс засал хийжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-10-22 16:41:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГССҮТ, ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын эмч нар хамтран эрхтэн хадгалах мэс заслыг энэ сарын 21-нд амжилттай хийжээ.


ЭМЯ-ны мэдээлснээр, эмчлүүлэгч 28 настай, эрэгтэйн баруун талын атгаал ясны дээд хэсгийн хорт хавдрыг авч баруун талын атгаал ясыг тайран мөрний үеийг сольсон эрхтэн хадгалах мэс засал хийсэн байна.

Ташрамд дурдахад, ГССҮТ сүүлийн 10 жилд нэлээд олон шинэ технологийг Монголд амжилттай нутагшуулсан. Тухайлбал, түнхний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөгний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөг, түнхний дурангийн мэс засал хийдэг болсон байна. 


Холбоотой мэдээ