Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагууд жүдо бөхөөр өрсөлдөв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-23 07:58:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2020 оны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн "Хүч" спорт хорооны зааланд зохион байгуулав.


Тус тэмцээнд 33 байгууллагын 210 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан тус тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байрт Эргүүл хамгаалалтын газар, хоёрдугаар байрт Дотоодын цэргийн 805-р анги, гуравдугаар байрт Тээврийн цагдаагийн алба шалгарсан юм.


Шилдэг тамирчнаар Эргүүл хамгаалалтын газрын албан хаагч, Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаагийн дэд хурандаа, Х.Батхишиг, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын албан хаагч, Цагдаагийн дэд ахлах Д.Энхбат нар шалгарлаа.

Холбоотой мэдээ