П.Мөнхбаяр, Э.Доржпүрэв нарыг "Алтангадас" одонгоор шагнав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-23 08:38:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн 2020 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээх ёслолын үеэр Монголын самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч П.Мөнхбаяр, Э.Доржпүрэв нарыг Төрийн дээд шагнал "Алтангадас" одонгоор шагналаа.


Спортын төв ордны "А" зааланд өчигдөр зохион байгуулсан тэмцээний нээлтийн ёслолд МСБХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, МСБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Бейсен, дэд ерөнхийлөгч, Э.Содномжамц, дэд ерөнхийлөгч Б.Ганболд, МҮОХ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан нар оролцлоо.


Тэмцээнийг нээж Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл үг хэлж, шинээр дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бейсенд батламж гардуулав. Чингэлтэй дүүргийн тамирчид болох Э.Хүслэн, М.Бат-Эрдэнэ нарт спортын мастерын тэмдэг зүүж өгсөн юм. Мөн саяхан "Алтангадас" одон хүртсэн "Борнуур" дэвжээний дасгалжуулагч, дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ С.Солонгогэрэлд холбооноос хүндэтгэл илэрхийлж, амжилт хүслээ.

Холбоотой мэдээ