Баяндаваанд Техник спортын цогцолбор байгуулах төсөл боловсруулжээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2020-10-23 09:43:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, зөвлөх Ж.Отгонцагаан нар Техник спортын төв /ТСТ/-ийн ажилтай танилцлаа.


Техник спортын төвийн захирал Б.Наран-Идэр, МҮОХ-ны тэргүүнд, ТСТ-ийн өнөөгийн үйл ажиллагаа болон төвөөс боловсруулсан Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа дахь орчин үеийн өвөл, зуны спортын бэлтгэл сургууль, тэмцээн уралдааны цогцолборын иж бүрэн төслийг танилцуулсан юм.





Мөн энэ үеэр Техник спортын төв дээр буудлага спортын өсвөр үеийн УАШТ-ийг зохион байгуулж , 200 гаруй тамирчин цэц мэргээ сорьж байлаа.



Ташрамд сонирхуулахад, Техник спортын төрөлд автомашины спорт, авто загварын спорт, буудлага спорт, мотоциклийн спорт, нисэх загварын спорт, шүхрийн спорт, хэт хөнгөн агаарын хөлөг-дельталет, мотобиатлон, мотоциклийн уран жолоодлого, радио спорт, усан онгоцны загварын спорт, практик буудлага зэрэг төрлүүд багтдаг. Тухайн спортууд нь дотроо бас олон ангилал, төрөл байдаг. 



Холбоотой мэдээ