Аймгийн үйлдвэрийн газрууд 4698.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-10-23 11:25:49

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн үйлдвэрийн газрууд оны эхний 9 сард 4698.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4502.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдэрлэсэн бүтээгдэхүүн 2.5 хувиар нэмэгдсэн байна.

Борлуулсан бүтээгдэхүүн 1.4 хувиар буурчээ. Зэрэгцүүлэх үнээр үнэлснээр 2664.3 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс  6.9  хувиар нэмэгдсэн байна.     

Нийт үйлдвэрлэлтийн 24.0 хувийг хүнс ундааны, 1.4 хувийг хэвлэлийн, 48.0 хувийг дулааны эрчим хүчний, 12.9 хувийг усан хангамж, 2.9 хувийг модон эдлэлийн, 8.1 хувийг гутал,  хувцасны, 2.7 хувийг барилгын үйлдвэрлэл болон бусад үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх нарийн боов, хэрчсэн гурил, бууз, борц, савхин гутал, эсгий шаахай, монгол дээл, гэрийн мод, монгол дээлний үйлдвэрлэл 0.7 – 92.7 хувиар нэмэгджээ. Харин савласан цэвэр ус, хүснэгт, дулаан, эсгий шаахай, зүсмэл, түгээсэн цэвэр ус, монгол гутал, гэрийн модон тавилга, вакуум цонх, хүрмэн блокны үйлдвэрлэл 1.8 – 38.2 хувиар буурсан байна.

Холбоотой мэдээ